ШӨНӨ:
-         “Намайг ганц удаа ч гэсэн тоож хараач дээ, оруулчих
л даа 
- Хаашаа орох гээд байгаа юм бэ. Энд дурлаад байх юм алга. Хоосон сав шиг л орчин мэдэрч байна.
- Хаашаа орох гээд байгаа юм бэ. Энд дурлаад байх юм алга. Хоосон сав шиг л орчин мэдэрч байна.
-    Үгүй ээ. Харин наад
хоосон сав шиг ертөнц чинь л миний байх ёстой газар. Гэтэл чи намайг оруулахгүй
гээд байх юм. Хэдэн өдөр би чамайг дагалаа. Ядахдаа ганц удаа ч гэсэн тоогоод
харчих л даа.
-         
Үгүй
ээ. Би амарч байна. Чи маргааш намайг сэрэхээр ир л дээ. 
-         
Чи
тэгвэл нээрээ намайг тоож харах юм уу. 
-         
Харнаа
харна. За за яв. Өглөө ирээрэй.
Өглөө:
-         
Сайн
уу. 
-         
Сайн
сайн уу. Өөрөө хэн билээ.
-         
Өчигдөр
шөнө уулзсан шүү дээ. Чи өглөө сэрэхээр ирээрэй гэсэн.
-         
Аан
тийм үү. Надад унтахын өмнө л жаахан л зав гардаг юм.  Тэр үед чи ирж л дээ. Тэгээд тэр үедээ сайн ярилцахгүй
яасан юм бэ дээ. Одоо  би завгүй л байна  даа. 
-         
Ээ лд
ээ чи намайг ерөөсөө тоохгүй юм. Ганц удаа ч гэсэн ярилцаад миний юу хэлэхийг
сонсохгүй юм уу. 
-         
Үгүй
дээ би ажилдаа явлаа. Өдөр цайны цагаар эсвэл хааяа жаахан зав гардаг юм. Тэр
үеэр мэдэрч ирж чадвал уулзая. Одоо яв яв. 
-         
Нээрээ
юм уу.
-         
Нээрээ
нээрээ амалж байна. За яв яв.
Өдөр:
-         
Өдрийн
мэнд. 
-         
Өдрийн
мэнд өөрөө ямар хэргээр ирэв. 
-         
Уулзана
гэсэн шүү дээ. 
-         
Надад
уулзах зав алга аа. 
-         
Чи
амалсан шүү дээ. 
-         
Юу
амалсан гэж.
-         
Шөнө
ирсэн чинь унтаж байна,  өглөө ир гэсэн.
Өглөө болсон чинь ажилдаа явлаа өдөр мэдэрч байгаад ирээрэй гэсэн. Би одоо
мэдрээд байна. Надтай ганц удаа ч гэсэн ярилцаач ч дээ.  Чи амалсан шүү дээ. 
-         
За
яах вэ. Ярилцах эсэхээ одоохон шийдчихье.   Чамайг
хэн гэдэг вэ
-         
Ганцаардал
-         
Өө надад
чамайг сонсох зав алга. Уучлаарай. Яриа дууслаа.  
       Ганцаардал толгойгоо бөхийлгөн "ЗАВТАЙ ХҮН" хайсаар . . .  
No comments:
Post a Comment