http://gereltnaran.blog.banjig.net/post.php?post_id=12760
Monday, February 13, 2012
ГЭГЭЭН ВАЛЕНТИНИЙ ӨДӨРТ
http://gereltnaran.blog.banjig.net/post.php?post_id=12760
Tuesday, February 7, 2012
ДАЛАЙ ХИЧНЭЭН АРВИН Ч ХҮН САВНЫХАА ХИРЭЭР Л АВДАГ
Далай хичнээн арвин ч хүн савныхаа хирээр л авдаг гэдэг. Харин амьдралын их далай, хөлгүй номин оюун санааны орон зайгаас сувд эрдэнийг нь шүүрдэж авах тэр сав үнэхээр хэмжээтэй байдаг уу. Хэнийх хир том, хэнийх нь хир жижиг байдаг юм бол. Хэмжээг нь томруулж болох уу гээд л олон асуулт оюун бодлыг минь эзэгнэнэ. Мэдээж хүн гэдэг амьтан шунал ихтэй, аль болох ихийг л авахыг хүсэж байгаа. Хүн өөртөө итгэх итгэлээр жигүүрлэж, өөрийгөө болон бусдыг урмаар тэтгэж, амьдралын гэрэл гэгээтэй талыг харж, эерэг сайхан бодол хүсэл өвөрлөж, ирээдүйдээ итгэж найдахын гал цог сэтгэлдээ тээж явах учиртай. Энэхүү ирээдүйдээ итгэх итгэл найдвараа бас алдаж ч магадгүй тийм зан заримдаа хүмүүс гаргадаг нь нууц биш. Нэг л удаа ирээд буцдаг энэ сайхан хорвоод утга учиртай, сайхан амьдралаар амьдарч, энэ амьдралаа жолоодохыг хүсэж л байгаа бол ухаалаг зоримог зан, зорьсондоо хүрэх хүсэл эрмэлзэл, хамгийн гол нь хичээл зүтгэл, чармайлт чухал. Ийнхүү хичээн зүтгэхдээ зарим нэг шаардлагатай зүйлийг зоригтой хаяж, урагшлах явдал ч олон тохионо. Энэ бүхнийг өөртөө цогцлуулж чадсан хүн савныхаа хэмжээгээр биш хүссэнийхээ хэмжээгээр авах боломжтой болдог юм даа.
БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.
- Уучлал бол буруугаа хүлээн зөвшөөрч ойлгосон хүнд л үзүүлдэг сэтгэлийн хөнгөлөлт болохоос увиагүй нөхдүүдийг бурхны өмнөөс хайрлаж ойлгохын нэр биш. Тэр ажлыг тэнгэр бурхад өөрсдөө хийг. Бид хүн. Тийм ч учраас хүн шиг хүнийг л уучилж болно.
А.Арман
БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.
Ганцаардал, эргэлзээ хоёр гарцаагүй хүн бүрийг дагаж явдаг. Тэд сэтгэлд сиймхий зай гарах л юм бол сэнгэнэтэл санаа алдуулаад, эзлээд суучихдаг. Тийм учраас малгай өмсөж бай. Ядаж тархины судас нарийсахгүй, цусан хангамжаар дутахгүй байхад яаж ийж байгаад наад бөндгөр чинь чамд ганцаардал, эргэлзээ хоёрыг яаж ялан дийлэхийг заагаад өгнө гайгүй. Ер нь ч тэгээд хаад ноёд титэмтэй байхдаа л өөртөө итгэлтэй байдаг.
А.Арман
Wednesday, February 1, 2012
БАГШ
Намайг Гантулга гэдэг. Би Төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа нэгэн. Бидэнд олон төрлийн хичээл ордог бөгөөд зарим багш хичээлээ сонирхолтой заадаг. Зарим нь “судлах нь чухал” гэсэн үүднээс заадаг. Зарим нь баахан слайд гарган уншдаг гээд олон төрлийн арга барилаар хичээлээ заадаг. Эдгээр олон багш нараас нэг багшийн зааж буй арга барил, биеэ авч яваа байдал нь манай ангийнханд маш их таалагдсан.
Тэр багш нь хичээлээ заахдаа агуулга, судлах зүйлийнхээ гол гол ухагдахууныг оновчтой товч хэлбэрээр эхэлж заана. Тэр багшийг ярьж эхэлэхэд бүгд амьсгал даран чагнадаг бөгөөд уянгалаг гоё хоолой, уян налархай хөдөлгөөн, дохио зангаа, ухаалаг нүд зэрэг нь бид бүгдийг өөрийн эрхгүй татдаг.
Эхэн үедээ “Багш хүн” гэж ийм л байдаг байхдаа гэсэн бодол төрж байсныг нуух юун. Хэдийгээр бид өөр өөр үзэл бодолтой, өөр өөр бие хүн боловч эгээ л 10 жилийн сурагч лугаа адил энэ багшийн яриаг амьсгал даран сонсож 3 цагийг өнгөрөөдөг. Ер нь хувь хүний зан чанар хэзээ ч арилшгүй, яаж ч нууж болдоггүй, яриа хөөрөө, инээмсэглэл, алхаа гишгээ биеэ авч яваа байдлаар нь илэрч байдаг арилшгүй Үнэн бодит зүйл юм даа.
Магистрант Гантулга
БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Хормойноос нь адис авмаар эрдмийн хишигтэн
Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаантан
Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан наран саран
Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан номун элчин
Эрхэм хүндэт Багш таньдаа
Багш нарын баярын мэнд хүргэе.
Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаантан
Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан наран саран
Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан номун элчин
Эрхэм хүндэт Багш таньдаа
Багш нарын баярын мэнд хүргэе.
Subscribe to:
Posts (Atom)