Tuesday, June 25, 2013
Saturday, June 22, 2013
Saturday, December 22, 2012
Thursday, December 20, 2012
Дэлхий сөнөх нь ч юу вэ.
Дэлхий
сөнөх нь ч юу вэ. Харин байгалийн ямар нэгэн үзэгдэл газар хөдлөлт, цочир
хүйтрэлт ч юм уу тиймэрхүү юм болбол эн идэр 9-ийн хүйтэнд хэцүүхэн л байх.
Ихэнхи
хүмүүс гайгүй биз гэсэн бодол бас жаахан айдас дотроо тээгээд л хүлээж байх шиг
байна даа Нийгмийн
сэтгэл зүйн талаас аваад үзвэл ийм үед олон нийтийн санаа бодол сэтгэл зүйн
байдал янз бүр л болдог гэж байгаа. Хүмүүст ихэнхид нь үүсч болох аюул ослоос
болгоомжлох, түүнээс зайлсхийх, айх мэдрэмж төрнө. Иймэрхүү айдас бий болсон
үед зарим хүмүүс өөрсдийн зан үйлийг зохицуулах чадвар, хяналтаа хадгалсаар
байдаг. Харин зарим нь бодит байдлыг зөв хүлээн авах, өөрийгөө
эзэмдэх
чадвараа алдаж эхэлдэг. Гэтэл бас яг ийм үед
“дайны хажуугаар дажин” гэж ашиг хонжоо хайх, олз олох гэсэн хүмүүс ч олон
байдаг гэж байгаа.
АНУ-д
“Марсаас халдан ирсэн нь” радио жүжгээс үүдсэн олон нийтийн тэвдэлтийн талаар
Х.Кэнтрилийн хийсэн сонгодог судалгаа байдаг. Шинжлэх
ухааны тодорхой мэдлэгтэй, өндөр боловсролтой хүмүүс
айх,
сандрах,
мэгдэх байдал
бага байсан байна Харин боловсролын төвшин доогуур,
мэдээлэл багатай хүмүүсийн айдас сандрал арай илүү байжээ. Хөрөнгө чинээний статус бас нөлөөлж байсан нь энэ
судалгаагаар тогтоогдсон байдаг.
НОГООХОН БЛОГ: 2012-12-21: NASA юу гэж байна?
НОГООХОН БЛОГ: 2012-12-21: NASA юу гэж байна?: За энэ ч арай дэндэнээ. Сүүлдээ бүүр аргаа бараад цаг заваа хумслан НАСА-гийн сайт руу орж ийм юм орчуулаад сууж байна. Мэдлэгийг түгээж ард...
Friday, November 2, 2012
Агуу зүйл санамсаргүй тохиолдол биш
Агуу зүйл санамсаргүй тохиолдол биш тэдгээр нь асар их тэмүүлэл сэтгэлээс гардаг" гэж Венсэнт Ван Гох өгүүлжээ. Бид агуу хүмүүс гэж тусдаа хүмүүс байдаг гэж ойлгодог. Алдар цолтой хүмүүс гэж, төрөлхийн авъяас билэгтэй хүмүүс байдаг гэж боддог. Гэтэл амьдрал дээр амжилтанд хүрэхэд авьаяс билэг ганцхан хувь, сэтгэл, зүтгэл 99 хувь байдаг гэж байгаа. Сэтгэл байгаа цагт хүсэл эрмэлзэл ундарч, гэрэл гэгээ цацарч байдаг. Тэр их сэтгэлийнх нь гэрэл гэгээгээр хүний амьдрал, жаргалын хайргуй гэрэлтнэм.
Tuesday, August 14, 2012
Thursday, July 26, 2012
Хайраар үерлэн
шуугих
Хөлгүй их далайд
Харуусал гуниг
дагуулан
Хар салхи дэгдэхэд
Хөлгийн жолоог залах
Хүмүүний сэтгэл алжааж
Хувь заяаны эргүүлгээр
Хаашаа хамаагүй
сэлүүрдэнэ.
Эрчлэн исгэрэх далайн
Давалгаа ч өөрөө
алжааж
Жаргах наран дор
намирах
Намуухан долгион
хүсэмжлэнэ.
ХЭН НЬ ВЭ
Эртээ нэгэн цагт төгс эмэгтэй, төгс эрэгтэй 2 тааралджээ.
Тэр 2 төгс болзоо зохиож, төгс хурим хийсэн байна. Төгс хос төгс шинэ жилийг
төгс тэмдэглээд, төгс машинд суугаад явж байж. Гэтэл зам дээр жинхэнэ өвлийн
өвгөн машин нь эвдрээд замын хажууд шуудай дүүрэн бэлэгтэй зогсож байж гэнэ.
Төгс хос маань хөөрхий хүүхдүүд бэлэггүй хоцрох вий гэж санаа зовоод өвлийн
өвөөг машиндаа суулгаад бэлэг тараахаар 3-уулаа явж байгаад осолд оржээ. 1 нь л
амьд үлдэж. Хэн амь гарсан бэ?
---
Төгс эмэгтэй л амь үлдэнэ. Учир нь төгс эрэгтэй, өвлийн өвөө гэдэг бол байх боломжгүй үлгэр. Ккк.
---
Анхаар! Хүүхнүүд цааш нь унших хэрэггүй. Онигоо ингээд дуусаа. Үргэлжлэл зөвхөн эрчүүдэд.
---
За тэгэхээр, өвлийн өвөө, төгс эр хүн гэж байдаггүй юм байж. Тэгвэл эмэгтэй хүн л машин барьж явжээ дээ. Осол яагаад тохиолдсон нь ойлгомжтой.
--- Хэрэв та эмэгтэй болоод, хэлсээр байхад энэ хүртэл уншсан бол хүүхнүүд үнэхээр л хүний үг хүлээж авдаггүй гэдэг нь батлагдаж байгаа байхгүй юу..... гэнээ.
---
Төгс эмэгтэй л амь үлдэнэ. Учир нь төгс эрэгтэй, өвлийн өвөө гэдэг бол байх боломжгүй үлгэр. Ккк.
---
Анхаар! Хүүхнүүд цааш нь унших хэрэггүй. Онигоо ингээд дуусаа. Үргэлжлэл зөвхөн эрчүүдэд.
---
За тэгэхээр, өвлийн өвөө, төгс эр хүн гэж байдаггүй юм байж. Тэгвэл эмэгтэй хүн л машин барьж явжээ дээ. Осол яагаад тохиолдсон нь ойлгомжтой.
--- Хэрэв та эмэгтэй болоод, хэлсээр байхад энэ хүртэл уншсан бол хүүхнүүд үнэхээр л хүний үг хүлээж авдаггүй гэдэг нь батлагдаж байгаа байхгүй юу..... гэнээ.
Үүнийг би Чинбагийн FB profile-аас авсан юм.
Гэхдээ яг үнэндээ бол ... Яагаад төгс эмэгтэй нь амьд үлдсэн
бэ гэвэл эрчүүд төгс ч бай төгс биш ч бай хамгийн тэвчээргүй хүмүүс байдаг юм.
Тэгээд л чад хийчихгүй юу хэхэ. Дэлхийн Ш дайн яагаад болохгүй байгааг мэдэх
үү. Учир нь одоо үед дайн болбол эрчүүд тэвчээр хатуужил, тууштай зангаараа
эмэгтэйчүдийн хаана нь ч хүрэхээ байсан учир хүүхнүүдэд зориулсан зэвсэг
хүлээгээд л дэлхийн Ш дайн болохгүй байгаа гэж байгаа кккк. Уншсан хүмүүс
коммент үлдээгээрэй.
Tuesday, July 3, 2012
ХЭРЭВ А ТӨЛӨВЛӨГӨӨ НУРВАЛ
Харин А төлөвлөгөө нурсан бол Б, В, Г гэх мэт төлөвлөгөөндөө ердийн хэвшмэл биш, өвөрмөц онцгой байдлаар ханд. Напелоены гайхамшигт ялалтуудын нууц нь түүний онцгой шийдэл, хэний ч санаанд оромгүй өвөрмөц тактикт л байсан гэдэг. Өрсөлдөгч армийн уламжлалт сэтгэлгээтэй генералууд түүний юу хийх гэж байгааг ойлголгүй байсаар ялагддаг байсан гэдэг. Нөгөө талаар ялалт, амжилтанд хүрэхэд Эр ЗОРИГ юунаас ч илүү чухал. Зүгээр харж суугаад ялагдана гэж юу байдаг юм бэ. Амжилтын төлөө зоригтой Урагшил. Таны төлөвлөгөө Д, Е гээд цаашлах тусам улам гайхалтай болно. Алдаандаа бүү гунигла. Алдаа гэдэг бол улам амжилттайгаар дахин эхлэхийн нэр юм. Бүх амжилтууд алдаануудын сургамж байдаг.
Saturday, June 30, 2012
Wednesday, June 27, 2012
ШҮЛГИЙН ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨХ ХЭРЭГГҮЙ
Шүлгийн хойноос хөөцөөлдөх хэрэггүй
Шүүрч авах гэж ухасхийх хэрэггүй.
Сүүдэргүй говийн замба гүрвэл шиг
Сүүлээ үлдээгээд л алга болно.
Сэтгэлийн гүнд аяндаа хурах вий
Эсэж сагасан шинэхэн айраг шиг
Нэг хэсэгтээ шаагин асгарах вий
Сайхан болсон алим жимс шиг
Бөнжигнаж байснаа бөмбөрөөд ирэх вий
Сараа гүйцээсэн хүний үр шиг
Үүрээр ч хамаагүй чарлан төрөх вий.
Шүүрч авах гэж ухасхийх хэрэггүй.
Сүүдэргүй говийн замба гүрвэл шиг
Сүүлээ үлдээгээд л алга болно.
Сэтгэлийн гүнд аяндаа хурах вий
Эсэж сагасан шинэхэн айраг шиг
Нэг хэсэгтээ шаагин асгарах вий
Сайхан болсон алим жимс шиг
Бөнжигнаж байснаа бөмбөрөөд ирэх вий
Сараа гүйцээсэн хүний үр шиг
Үүрээр ч хамаагүй чарлан төрөх вий.
Ч.Чимэд
Monday, June 18, 2012
Friday, June 15, 2012
ШӨНӨ:
- “Намайг ганц удаа ч гэсэн тоож хараач дээ, оруулчих
л даа
- Хаашаа орох гээд байгаа юм бэ. Энд дурлаад байх юм алга. Хоосон сав шиг л орчин мэдэрч байна.
- Хаашаа орох гээд байгаа юм бэ. Энд дурлаад байх юм алга. Хоосон сав шиг л орчин мэдэрч байна.
- Үгүй ээ. Харин наад
хоосон сав шиг ертөнц чинь л миний байх ёстой газар. Гэтэл чи намайг оруулахгүй
гээд байх юм. Хэдэн өдөр би чамайг дагалаа. Ядахдаа ганц удаа ч гэсэн тоогоод
харчих л даа.
-
Үгүй
ээ. Би амарч байна. Чи маргааш намайг сэрэхээр ир л дээ.
-
Чи
тэгвэл нээрээ намайг тоож харах юм уу.
-
Харнаа
харна. За за яв. Өглөө ирээрэй.
Өглөө:
-
Сайн
уу.
-
Сайн
сайн уу. Өөрөө хэн билээ.
-
Өчигдөр
шөнө уулзсан шүү дээ. Чи өглөө сэрэхээр ирээрэй гэсэн.
-
Аан
тийм үү. Надад унтахын өмнө л жаахан л зав гардаг юм. Тэр үед чи ирж л дээ. Тэгээд тэр үедээ сайн ярилцахгүй
яасан юм бэ дээ. Одоо би завгүй л байна даа.
-
Ээ лд
ээ чи намайг ерөөсөө тоохгүй юм. Ганц удаа ч гэсэн ярилцаад миний юу хэлэхийг
сонсохгүй юм уу.
-
Үгүй
дээ би ажилдаа явлаа. Өдөр цайны цагаар эсвэл хааяа жаахан зав гардаг юм. Тэр
үеэр мэдэрч ирж чадвал уулзая. Одоо яв яв.
-
Нээрээ
юм уу.
-
Нээрээ
нээрээ амалж байна. За яв яв.
Өдөр:
-
Өдрийн
мэнд.
-
Өдрийн
мэнд өөрөө ямар хэргээр ирэв.
-
Уулзана
гэсэн шүү дээ.
-
Надад
уулзах зав алга аа.
-
Чи
амалсан шүү дээ.
-
Юу
амалсан гэж.
-
Шөнө
ирсэн чинь унтаж байна, өглөө ир гэсэн.
Өглөө болсон чинь ажилдаа явлаа өдөр мэдэрч байгаад ирээрэй гэсэн. Би одоо
мэдрээд байна. Надтай ганц удаа ч гэсэн ярилцаач ч дээ. Чи амалсан шүү дээ.
-
За
яах вэ. Ярилцах эсэхээ одоохон шийдчихье. Чамайг
хэн гэдэг вэ
-
Ганцаардал
-
Өө надад
чамайг сонсох зав алга. Уучлаарай. Яриа дууслаа.
Ганцаардал толгойгоо бөхийлгөн "ЗАВТАЙ ХҮН" хайсаар . . .
Monday, May 21, 2012
МИНИЙ БЛОГЫН 22247 ЗОЧИНД
Яг сая 7 цаг 24 минутын байдлаар миний блогт зочилсон хүмүүсийн тоо 22247 байх юм. Гоё тоо гэдэг биз дээ. Миний блогт зочилсон бүх хүмүүст баярлалаа. Харин сүүлийн үед блогоо хөтлөхгүй байгаадаа хүлцэл өчье.
Thursday, May 3, 2012
Wednesday, May 2, 2012
Боломжгүйн боломж
Хэрвээ та сэргэлэн авхаалжтай төрөөгүй бөгөөд сүүхээтэй амьдрах боломжгүй байгаа бол өөрийн амьдрал д сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах боломж байна л гэсэн үг.
Бусдын адил солонгост очиж ажиллаад дөрвөлжин байшинтай, дөрвөн дугуйттай, туйлдсан биетэй болоод ирэх боломжгүй байгаа ч монголдоо сайхан амьдрах боломж байна.
... гэх мэтчилэн боломжгүй бүхний цаадах боломжийг олж харж чадвал та боломжийн хүн болох боломж бас байна аа гэж...
Ер нь бол боломжгүй байна гэдэг нь БОЛОМЖ байна гэсэн үг ажээ.
Шувууны хувьд хурдтай нисэхэд нь саад болж буй зүйл юу вэ? Мэдээж салхи, За тэгвэл шувууг ямар ч бэрхшээлгүй болгох зорилгоор ямар ч салхигүй вакуум орчинд оруулчихвал юу болох бол? Нисэж ч чадахгүй, доош халин унах болно. Шувууны хувьд салхи нь бэрхшээл боловч нөгөө талаасаа хөдөлгөгч хүч болж байна.
Хэрвээ бэрхшээлгүй бол амьдрал үхширсэн нойрсолт болно.
Та асуудлыг БОЛОМЖ гэж харж байна уу? БЭРХШЭЭЛ гэж харж байна уу?
Бичсэн: Ж.Лувсандорж http://www.orloo.info/community/user-blog/2009-10-27-23-40-05.html
Thursday, April 26, 2012
Гое өглөө
Өнөөдөр ер бусын өдөр. Дөнгөж орж ирээд PC-гээ асаатал цахим шууданд
маань эзнээ хүлээж ядсан шинэ захидал анивчина. Цөөн хэрнээ маш
гайхамшигтай үгсийг дайсан тэр захидлын мөрөөр нэгэн блог руу яаран
дөтлөв. Тэр үнэхээр миний бодож байсан шиг, түүнээс ч илүү гайхамшигтай
хүн юм. Өчигдөр орой миний илгээсэн захидлыг яг над шиг ингэж яаран
уншсан гэдгийг би сайн мэдэж байна.
http://miniikh.blog.gogo.mn/read/entry391978 Ийшээ ороод комментуудыг нь уншаарай.
http://miniikh.blog.gogo.mn/read/entry391978 Ийшээ ороод комментуудыг нь уншаарай.
Subscribe to:
Posts (Atom)





