Saturday, September 27, 2008

ЦЭЦЭГ ЯАГААД . . .

Нэгэн голын эрэгт сайхан цэцэг ургасан байв. Тэр сайхан цэцэг хүмүүсийн нүдийг баясгаж, баяр баясгалан, амьдралын эрч хүч бэлэглэнэ. Ус хүний амьдралыг тэтгэнэ. Энэ хоёр хүний л төлөө амьдарсаар тэр эрхэм бөгөөд нэр хүндтэй үүргээ биелүүлж, өөрсдөө ч түүгээр ундаалан олон жилийг аз жаргалтай өнгөрөөжээ. Энэ олон жилд хэн хэн нь бие биедээ маш их дэм болж, нэг ч удаа ам мурийж үзсэнгүй. Бие биедээ урмын үг өдөр бүр хэлнэ. Тусалж дэмжих үедээ юугаа ч хайрлахгүй тусална. Гэвч хоног хугацаа өнгөрөх тусам цэцэг гундсаар байлаа. Ус "Би чамгүй бол хүмүүст яаж амьдрал, баяр баясгалан бэлэглэх билээ. Бидний хамтын хүч энэ голынхныг тэтгэж байгаа биш үү" гэж харамсан өгүүлээд янз бүрийн арга хэрэглэвч тусыг эс олжээ. Ус цэцгийг алдаж буйгаа мэдээд түүнийг түшин гунигт автан суухдаа аргагүйн эрхэнд эмч дуудан цэцэг ямар өвчин туссаныг асуужээ. Эмч "Цэцэг ямар ч өвчин тусаагүй байна. Харин түүнийг ердөө ч усалдаггүй юм байна" гэжээ. Амжилтанд хүрч, аз жаргалтай амьдрахын тулд сэтгэл, зүтгэл, хайр, халамж, сайхан үгнээс гадна өөрийгөө ч харамгүй зориулах ёстойг ус ойлгосон болов уу.

4 comments:

Anonymous said...

Khun setgeleeree amitan gej yaridag n unen bololttoi. khuni amidraliin utga uchir bol saikhan amidrakh bogood uund khurekhiin tuld khun ooriigoo khairalhkiin zeregtsee busdiig ch bas ooroosoo dutuugui geer khairlaj chaddag baikh kheregtei. Ene n etsestee khunii amidraliig utga uchirtai bolgodog met.
bid khen negnig amid akhuid n khairlaj khundlej yawdagaa kheldeggui atlaa ugui bolson khoino khichneen ikh kharamsaj sain khiigeed saikhniig dursdag bilee. uuntei adil enekhuu tsetseg khiigeed usnii tuukh n khen negend tanii khair khalamj, saikhan setgeliin ugs dutagdaj yawj medekh yum. iimees ch ta bukhendee khen negniig ooroosoo iluu khairlaj,saikhan ugeer uramiig n tetgewel az zargal tanii khajuud bsniig ukharaakh bolno. ta doorkh sulgiig unshaad khen negend kheleegui zurkhend tani bdag ugee kheleesei gej khusiye.




О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла...


Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
1980 он, Москва хот.
О.Дашбалбар Шидэт ертөнц I боть, 2003 он.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.