Tuesday, October 7, 2008

АНХНЫ ЦАС ОРСОН ӨГЛӨӨ


“Сайхан зүүд зүүдэлж, сайхан амраарай” гэсэн нэгэн танилынхаа өчигдөр орой бичсэн message-ийг өглөө босоод саналаа. Нээрээ сайхан зүүд зүүдэлсэн л дээ. Тэр сайхан зүүд маань энэ өвлийн анхны цасыг дагуулан иржээ.
. . . Өглөө уг нь бороо орж байсансан.
. . . Машин гулгаад л.
. . .Будран орж байгаа цасыг цонхоор хараад хүмүүст өглөөний мэндчилгээ болгож цасны тухай шүлэг явуулахаар шийдэв.
Тэгээд цас гэдэг үгийг бичив үү үгүй юу “Цас хүнд дурлажээ” гэдэг бичлэг гарч ирсэн.
Гоё бичлэг байсан тул messenger list – дээ байдаг бүх хүнд илгээлээ. Хамгийн хөгжилтэй нь санаандгүй дутуу явуулчихсан чинь хүмүүс “гүйцээгээч ээ”, “тэгээд цаашаа яасан” бэ гээд л зэрэг зэрэг шаардаад зарим нь бүр тэсвэр алдсан байх аа. Тэгээд төгсгөлийг нь бичсэн чинь эмэгтэйчүүд болохоор “гоё юм аа” гээд. Харин эрэгтэйчүүд арай л өөр төгсгөл хүлээж байсан бололтой байсан шүү. Магадгүй миний блогийг үзэж буй хүмүүс төгсгөлийг нь өөрчилж бичиж болно шүү дээ. Тэгвэл соmment үлдээгээрэй хүмүүс ээ.
“Цас хүнд дурлажээ. Нэгэн бүсгүй цонхон дээрээ. Цонхны цаана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтэй. Тэр инээмсэглэн будрах цасыг ажина. Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ. ”Тийм баяртай инээмсгэлэл, гэрэлтсэн харц. Яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дуралж үзээгүй залуу хүн шиг өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа /яг энэ хэсгээр нь таслаад явуулчихсан байсан шүү/ цасыг тослоо. Цас хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв” Эх сурвалж. Uran20.delhii.net

1 comment:

zolkhuu said...

Hi sanaa baina gehdee ingeed l goy baiga yum bishvv duusgahlaar...
duuschihval bodoh yumgui bolchihno sh dee