Saturday, August 22, 2009

Хүний орчлон хөлгүй далай шиг уужим.
Алдаж оносон минь тоймгүй олон ч
Алхам бүрийг минь хэмжих дэнс үгүй
Дэнслээд өгөе хэмээн хэн нэгэн гуйсан ч
Дэндүү сэхүүн занг минь давах нь үгүй.
Алдсан оносон минь хэнд ч хамаагүй хорвоод
Амьдралын түмэн нугачаанд
унаж босож мацсаар
Агуу их Маргааш өөд зүтгэнэ.



1 comment:

zolkhuu said...

Сайхан байнаа уншсан чинь. Та өөрөө бичсэн байх тэ?