Wednesday, September 23, 2009

ӨӨРИЙГӨӨ ҮРЭХГҮЙ АМЬДАРЦГААЯ

Хаашаа ч хамаагүй холбирч,
Тогтсон ч ажилгүй,
Тодорхой зорилгогүй,
Ажиллаад ч байгаа юм шиг
Үгүй ч юм шиг.
Бүтээгээд ч байгаа юм шиг,
Үгүй ч юм шиг.

Ингэж бодоод өөрийнхөө орон зайг дэнсэлж үзлээ. Миний орон зайг хэн ч юугаар ч нөхөж болох тийм газар олон санагдлаа. Тэгвэл би энд юу хийж байгаа билээ гэж бодогдлоо. Хариуд нь харин өнөөдөр бүтэн 1 цаг зарцуулж, бодлоо хувааалцсан нэг хүний үг санаанд орлоо. "Өөрийгөө битгий үр" гэж.
Тэгээд цааш нь бодлоо. Хаана миний орон зайг юугаар ч нөхөж болохгүй орчин байна вэ гэж. Харин тэнд өөрийгөө үрж дууссан ч харамсах зүйлгүй санагдав.

2 comments:

Ален Арман said...

Тиймээ би багштайгаа адилхан бас уржигдраас хойш энэ тухай бодож сууна.Хаана юу хийж хэнтэй хамт байж...Учир нь маргааш миний хүн болж төрсөн өдөр. Энэ хорвоод 33 жил амьдарчээ.Харахад хийсэн зүйлтэй ч юм шиг, хэн нэгэнд хэрэгтэй ч юм шиг...Гэтэл эргээд нэг бодоход энэ дэлхий дээр цор ганцаар ямар агуу том амьдралын дунд яасан өчүүхэн болохоо гайхаад л сууж байна даа.

Bujidmaa.Ts said...

Ямар хурдан үзээд коммент үлдээчихэв ээ. Арман аа. Тийм ээ. Амьдралын далайд дусал болж төрчихөөд өөрийгөө агуу гэж боддог хүмүүс хамгийн өчүүхэн нь байдаг. Хөлгүй их далайн өчүүхэн дусал шүү гэж өөрийгөө таньсан хүн харин агуу.