Monday, April 25, 2011

Блогийн гишүүд бичиж байна: ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС САЙН НАЙЗУУД БАЙЖ ЧАДАХ УУ?

Сайн байна уу? Бүжээ даргаа мөн блог уншигчдаа.
Би та бүхэнд нэгэн сонирхолтой асуулга тавих гэсэн юм. Би ер өөрийгөө нийтэч хүн гэж боддог юм л даа. Бидний дунд олон сайхан бас жаахан муу найзууд бий. Эрэгтэй эмэгтэй найзууд, бас өөр найз ккк. Миний хамгийн гол асуух асуулга бол эрэгтэй эмэгтэй хүмүүс САЙН НАЙЗУУД байж чадах уу? Чадах бол хэр удаан болоо? Дараа нь би өөрт тохиолдсон явдлаа бичнээ  ккк. БАЯРЛАЛАА.

7 comments:

Alen Arman said...

Гэхдээ хэн нэгэнд нь ямар нэгэн гэр бүлийн асуудал үүсвэл тэдний найзын харьцаа аюулд орж болно
Хэрэйд: учир нь хүмүүс тийм үед өөрийгөө ойлгодог гэж боддог хүмүүстэй дотно харьцаанд орох нь элбэг.

Гэндэн said...

сайн байцгаана уу. та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн найз байж чадна. гэхдээ энэ нь бусад хүмүүст найз утгаар харагдахгүй болов уу. ер нь хүмүүс тийм байдлыг шууд л эсрэгээр нь хүлээж авна.зарим тохиолдолд сайхан найз гэж бодож явсан залуу маань өөр санал тавих тохиолдол гардаг. ийм тохиолдлыг сайн найз гэх хэцүү.миний хувьд эрчүүдтэй дотно найзалдаггүй. учир нь миний найз хэмээн бодож явсан итгэж явсан хүмүүс өөр санал тавих байдал гарч байсан. тэгээд ч миний сайн найз гээд нэг эр хүнийг эр нөхөртэйгөө танилцуулвал таатай хүлээж авахгүй л болов уу.

Bujee said...

Сайн байцгаана уу. Блогийн нэг гишүүний маань нээсэн ярилцлагад уншсан бүхэн оролцож, коммент үлдээгээсэй гэж хүсэж байна. Надад л лав сонирхолтой байна. Гэндэнгийн бичсэн "тэгээд ч миний сайн найз гээд нэг эр хүнийг эр нөхөртэйгөө танилцуулвал таатай хүлээж авахгүй л болов уу" гэдгийг уншаад үхтлээ инээлээ. Нээрээ ч тэгнэ дээ л гэж бодлоо.

Shine amidral said...

Sonirholtoi l asuult baina. Esreg huisnii humuus naizuud baidag tokhioldluud baidag ch gesen ter ni chuham uuruu yag yamar tuvshind ve gedeg ni sonin. Bas ehner nuhur ni yaj huleej avahaas shaltgaalaad urgeljleh eseh ni shiidegdeh baikh. Yag ta 2 naiz baij haragdaach. Yasan ch zugeergui l baigaa geed l ehelne shuu dee. Hen ch baisan tegne gej bodoj baina.

Anonymous said...

medeej sain naiz baij bolno gehdee udaan urgeljlehgui baihaa:)?!!!

Anonymous said...

Хүн найзаа сонгохдоо ч гэсэн өөртөө таалагдсан хүнтэйгээ л найзалдаг тиймээс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл анхнаасаа л өөр хандлагатай байдаг. Удах тусмаа бие биенээ ойлгож, дасдаг. Дээрхи хүмүүс удаан сайн найз байж чадахгүй байх гэж бичээд байгаатай би санал нэг байна.

Ochiroo ni said...

Ochiroo ... sainch bai muu ch bai humuusiin itgel tevcheerees l jinhene sain naiz garch irdeg yum bna lee