Thursday, April 28, 2011

ЗОЛИОС

Энэ өдрийн 1 цаг ирэх өдрийн 2 цагтай тэнцэнэ.  Өнөөдрөөрөө байх дуртай хүмүүс цагаа алдах тусам ирээдүйнхээ мянга мянган алтан боломжийг алдана. Тиймээс ирээдүйн алтан боломжоо алдах тэр л зүйлүүдээ оюун ухаанаасаа таягдан хаяарай. Зориг тэвчээр, сэтгэлийн тэнхээ, зорилгодоо хүрэх хүчин чармайлт чухал ч гэлээ зарим зүйлийг золиосолж амжилтанд хүрдгийг мартаж болохгүй.

Үргэлжлэл: 2011-04-30.
Хэ хэ. Сайн уу Золоо. Би эрүүл мэндээ золиослох гээгүй байна л даа. Гэхдээ хүн санаандгүй байдлаар эрүүл мэндээ золиослох тохиолдол олон байдаг. Хорт зуршил энээ тэрээгээ зоригтой хаях хэрэгтэй л дээ. За тэр яахав чиний энэ бичсэнийг хараад нээрээ золиосолж болохгүй юм гэж бас байдагийг саналаа. Юу юу байж болох вэ. Бичээрэй.

4 comments:

Anonymous said...

үнэн шүү би гэхдээ тэр аймшигтай зуршлаа таягдан хаях гээд чадахгүй л байна..:)

zolkhuu said...

Яасан сайхан хэлээ вэ. нэг үгийг санагдуулчихлаа. Ээж минь намайг бага байхад ОРОЙ ХИЙСЭН АЖИЛ ӨГЛӨӨ БОСОХОД ХҮН ХИЙГЭЭД ӨГЧИХСӨН ЮМ ШИГ БАЙДАГ ЮМ МИНИЙ НААДХАА ДУУСГАЧИХ гэдэг байж билээ.
Бас нэг яахан юа сануулаад хэлэхэд эрүүл мэндээ золиослож болохгүй шүү кк Би жаахан золиослочихсон хүн л дээ :)

Bujidmaa.Ts said...

Хэ хэ. Сайн уу Золоо. Би эрүүл мэндээ золисолох гээгүй байна л даа. Гэхдээ хүн санаандгүй байдлаар эрүүл мэндээ золиослох тохиолдол олон байдаг. Хорт зуршил энээ тэрээгээ зоригтой хаях хэрэгтэй л дээ. За тэр яахав чиний энэ бичсэнийг хараад нээрээ золиосолж болохгүй юм гэж бас байдагийг саналаа. Юу юу байж болох вэ. Бичээрэй.

zolkhuu said...

Ер нь би боддог л доо. Насан туршдаа эргэж олдохгүй зүйлийг золиослож болохгүй гэмээр юмуу даа
Золиослох хамгийн амархан зүйл бол нойр нас мөнгө цаг хугацаа гэж бодох юм.