Хонгорхон бүсгүйчүүд, энхрий бяцхан үрсийн насан туршийн жаргал, зовлонгийн шидэт дохиурыг атгасан хорвоогийн бүх ААВУУДАД зориулав.
Харуусал дагуулж зовлон тээх орчлонгоос
Хамгаалж чадах ганцхан түшиг минь та байтлаа
Хундагахан дарсанд хувь заяагаа даатгуулан
Хөөрхий ээжийн минь нулимсыг барж суухад
Амь болсон сэтгэл минь дотуураа хичнээн нурсанч
Алга дарамхан зүрхэнд минь Та, бурхан болж төрдөг шүү.
Алдаа онооныхоо дэнсийг эргээд нэг харахгүй бол
Араас чинь бэдрэх хүү чинь бүдэрчихвий дээ, Ааваа
Жижигхэн байхад эрхлүүлдэг хүүхэд насны жаргалыг
Жирийн өдрүүдтэй нь хамт эргүүлэн авчрахгүй юм бол
Жаахан хүү чинь нэг л өдөр бүдрэхэд
Жүнзтэй дарсны амсар ойрхон байна аа, Аав минь.
Цонхны цаанаас зүрхээн урсган хүлээдэг
Цомбон сэтгэлдээ нулимсаараан зүсэн зогсдог
Марал нүдэн хүү чинь мөргөн мөргөн гуйж байна.
Маргааш орой эрүүл ирээрэй, Ааваа
2 comments:
ЗҮГЭЭРЭЭ... Урагшаа...
saihan shuleg bna
amjilt husie
Post a Comment