Saturday, September 28, 2013

БОДЛОГО


   Нэгэн байгууллагын ажилтнууд цуглаж цаашид хамтран ажиллах боломжгүй болсноо захиралдаа илэрхийлжээ. Та олон жил биднийг удирдсан боловч манай байгууллагын үйл ажиллагаа олигтой өргөжиж чадсангүй. Энэ бүхний буруутан нь та. Тиймээс та өөрийн саналаар ажлаасаа гарах ёстой гэжээ.
Захирал нь удаан бодсоны эцэстнамайг уучлаарай энэ үнэхээр миний буруу юм байна. Маргааш та бүхэн байгууллагын хуралд ирнэ үү. Би байгууллагаа оршуулчихаад явья даагэжээ. Маргааш ажилчдыг ирэхэд захирал нь тас хар хувцастай, хурлын танхимын голд гоёмсог авс тавьсан байх бөгөөд ажилчид нэг хаалгаар ороод нөгөө хаалгаар гарах боломжтой засжээ. Анхны хүн авсыг өнгийн хараад ихэд цочин царай нь үхсэн мэт цонхийж цааш гарав. Хүмүүс ээлжлэн орсоор байх бөгөөд зарим нь уйлж байлаа. Ажилчид хаалгаар гараад нөгөө хаалгаар ахин орж ирэн зогсож байлаа. Захирлаа халах энэхүү ажлыг зохион байгуулж бусдыгаа уриалсан ажилтан юу болоод байгааг ойлгохоо больж хамгийн сүүлд авсруу очин, удаан гэгч нь харж зогсоод санаа алдаж, захирлыынхаа өмнө өвдөг сөхрөн уучлалт гуйжээ. Хамт олон нь толгой гудайлган захирлаасаа уучлалт гуйж байгууллагын амьд нэгэн хэсэг байхаа амлан, захирал ч бүх хүчээ дайчлан ажиллахаа илэрхийлэв. Тэр цагаас хойш тэд олон амжилтын эзэн болсон гэдэг.Энэ авсан дотор юу байсан бэ?

2 comments:

Anonymous said...

Ажилтнуудынх нь зураг байсан.

Anonymous said...

Toli bdiin