Friday, August 29, 2014

Царайлагчуудаас татвар авна.

Хөөрхий царай муут
 /кейс/
Хөөрхөн царайлаг хэмээн тооцогддог хүмүүс төрөлхийн царай муутай хүмүүст нөхөн төлбөр өгч байх ёстой гэсэн компанит ажлыг нэгэн аргентин эр эхлүүллээ. Энэхүү марзан санаачлага нь Аргентин дахь улс төр, бизнес,боловсролын салбарт нөлөөтөй байдаг гоо сайхны талаарх маргаан мэтгэлцээнд түлхэн өгөх зорилготой гэнэ.
“Царайлагуудаас татвар авах “Компанит ажлыг санаачлагч нь 31 настай зохиолч Гонсало Оталора тэрээр Бумнес Айрес дахь ерөнхийлөгчийн ордны өмнө зогсч, нийгэмд царай муутай хэмээн үзэгдсэн хүмүүсийн эрхийг хамгаалахыг цагаан хоолойгоор шаардаж байна.
Өөрийгөө царай муутай хүмүүсийн тоонд оруулсан Оталорач Аргентин дахь муухай хүмүүс нь хөөрхөн хүмүүсийн адил эрх чөлөөг эзэлж чаддаггүй хэмээн үзэж байна. Тэрээр үүнийг өөрийнхөө туршлагаар баталж байгаа аж. Долоон арваны өмнө France зохиолч Борис Виан “Царай муутнууд үхтүгэй “ гэдэг роман бичиж байсан бол Оталора үүний эсрэг “Муухай” гэдэг ном гаргаж, царай муутай хүмүүс хэрхэн гадуурхагдаж зовж буйг илчилжээ. Тэрээр өөрийнхөө амьдралаас сэдэвлэн энэ номоо бичсэн аж. Би нүдний шил зүүсэн, батга сэвхтэй хүүхэд байлаа. Сургууль дээр нөхөд минь намайг шоолж, диско дээр охид надаас татгалзаж, царайлаг төрөөгүй намайг хэн ч ажилд аваагүй “хэмээн Гонсало Оталора “BBC”-д өгүүлэв. Тэрээр “Би хоолны дэглэм баримталж, гимнастик хииж, гоо сайхны хагалгаанд орвол бүх юм сайхан болно гэж бодсон. Гэвч энэ бүгдийг хийгээд ч би бүрэн аз жаргалтай болоогүй. Амьдрал минь өөрчлөгдөөгүй. Тиймээс царай муутай хүмүүсийг муу хүмүүс, нийгмийн хог шаар болгон харагдуулдаг царайлагуудаас татвар авч, царай муутангуудад өгөх зарчимыг өрнүүлэхээр шийдсэн юм” хэмээн онцолжээ.
Эх сувалж Зууны мэдээ Дархан”Эрдэнэт 2007.11.28 №44
Шийдвэрлэх асуудал:
1.     Гонсало Оталорагийн тэмцлийн талаар та юу гэж бодож байна? Бодол санаагаа бусадтай хуваалц.
2.     Энд ёс суртахууны ямар асуудал хөндөгдсөн байна вэ.
3.     "Өндөр, царайлаг, сайхан.....залуусыг ажилд авна” гэсэн зартай та тааралдаж байсан уу ? Энэ талаар ямар санаа бодолтой байдаг вэ.

No comments: