Sunday, May 1, 2011

Бүсгүйчүүдийн талаар алдартнуудын хэлсэн үгс

эх сурвалж. http://www.goolingoo.mn/ сайтаас 

Бүсгүйчүүдийн талаар алдартнуудын хэлсэн үгс
“Амбицтай, шийдэмгий, чадвартай эмэгтэй хүнд хийж чадахгүй зүйл гэж нэг ч үгүй” - /Элен Лоуренсон/
“Дур булаам харагдахад эмэгтэй хүнд дан ганц гоо үзэсгэлэн хангалтгүй юм. Тоглоомтой яриа, эрхлэнгүй өнгө аяс, цовоо цойлгон инээдээ ашиглаж байгалийн бэлгийг тордох хэрэгтэй” - /Петрониус/ 
“Мунхаг эр эмэгтэй хүнийг дуугүй болохыг шаарддаг. Харин ухаалаг эр эмэгтэй хүнд уруул нь жимийлттэй байхаараа ямар үзэсгэлэнтэй харагддаг тухай нь хэлдэг”
“Гучин жилийн турш эмэгтэй хүний сэтгэл рүү өнгийж явахдаа өдийг хүртэл хариултыг нь олоогүй, магадгүй хэзээ ч олохгүй ганцхан агуу нууц бол эмэгтэй хүн яг юу хүсдэг тухай юм. - /Зигмунд Фрейд/

“Бүх эмэгтэй хүн амьдралдаа 4 төрлийн тэжээвэр амьтантай байх хэрэгтэй. Шүүгээндээ булгатай, гаражиндаа ирвэстэй, орондоо бартай, бас бүх төлбөрийг чинь хийдэг нэг илжигтэй байхад болох нь тэр” - /Парис Хилтон/
“Үргэлж үл үзэгдэгч титэм зүүсэн мэт алхал” - /Парис Хилтон/
“Бусдын сайн талыг олж хардаг нүд хамгийн үзэсгэлэнтэй. Бусдад сайхан үг хэлдэг уруул хамгийн дур булаам.” - /Одри Хепбэрн/

“Эмэгтэй хүн бол ойлгогдох гэж биш, хайрлагдах гэж бий болсон” - /Оскар Вилд/
“Эрэгтэй хүн эмэгтэй хүний анхны хайр нь байхыг хүсдэг. Харин бүсгүйчүүд сүүлчийн хайр нь байхыг хүсдэг” - /Оскар Вилд/
“Эмэгтэй хүн эр хүнийг үргэлж хамгийн хүчтэй нь, хамгийн том, хамгийн гайхалтай нь хэмээн хэлж итгүүлэх ёстой. Гэсэн ч яг үнэндээ эмэгтэйчүүд хамгийн хүчирхэг нь гэдгийг мэддэг байх хэрэгтэй” - /Коко Шанель/
“Гайхалтай бүсгүйчүүд олон байдаг ч, тэдэнд тохирох гайхалтай эрчүүд нэн ховор” - /Жейн Оустин/

“Дэлхий дээр хоёр төрлийн эмэгтэй бий. Эхнийх нь амьдралд хүчирхэг байдаг эмэгтэй, нөгөө нь орондоо хүчирхэг байдаг эмэгтэй.” - /Жеки Кеннеди/
“Ухаантай эр ухаантай эмэгтэйг тэр бүр хайрладаггүй. Харин ухаалаг эмэгтэй ухаалаг эрийг хайрладаг.” - /Натали Портмэн /
“Эмэгтэйчүүд дэргэд нь ухаалаг эр хүн байсаар байхад, давж хараад муу эрчүүдийг сонгодгоо болих хэрэгтэй” - /Женнифер Энистон/
“Эмэгтэй хүн миний хувьд их чухал. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэд намайг галзууруулах дөхдөг” - /Рингго Стар/
“Мөнгө, эмэгтэй хүн хоёр бол энэ дэлхийн хамгийн хүчирхэг хоёр зүйл. Энэ хоёрын төлөө эр хүн юугаа ч хайрлахгүй тэмцдэг.” -/ Сэтчэл Пейж/
“Эмэгтэй хүн зүрхийг шархлуулахдаа гарамгай улс. Бас түүнийг эдгээхдээ ч гарамгай.” - /Юлүс Барби Оурвелли/
“Жаахан охин шиг харагдаж, эр хүн шиг сэтгэж чаддаг эмэгтэй хамгийн шилдэг нь.” - /Жюлли Бюрчилл/

3 comments:

Anonymous said...

uneheer gaihaltai heleh ug ch oldohgui bna. BI EMEGTEI HUN BOLJ EEJEESEE MENDELSENDEE BAYRLAJ YWDAG

Anonymous said...

MUUGII NI HEDEN UGS NEMEY. MERGEDIIN HELSEN UGS BAIGAA YM.
-EMEGTEI HUNII AMIDRALIIN TUUH TER CHIGEEREE DURLAL BAIDAG.
-EMEGTEI HUNII TAAMAG ER HUNII ITGELEES ILUU ONCH MERGEN BAIDAG.
-ENE DELHII DEER BUHII L ERIN ZUUND ER HUN AGUU BAISAN. GEHDEE TUUNIIG BII BOLGOSON ED ES BUHEN EMEGTEI HUNIIH.
-HEN NEGEN ERIIN HUZUUGEER TEWERSEN SAIHAN SETGELT BUSGUIN GAR BOL HUWI ZAYAGAAR TUUND TENGEREES SHIDEGDSEN AWRAH TSAGIRAG BILEE.
-SAIHAN BUSGUICHUUD ZARIMDAA EZELJ AWAHAD AMARHAN CH ZAHIRCH SUUHAD HETSUU TOM HOTUUDTAI ADILHAN BAIDAG. geh met.

bi eregtei hunldee said...

Saihan emegtei hun geriin gaihamshigtai ezegtei bh 3 chuhal uzuulelt bol:
1. Sexdee davtagdashgui saihan medremj toruuldeg baih heregtei.
2. Aash zan, gadaad uzemj, uil hodlolooroo busdad ulger duurailaltai bh heregtei.
3. Nuhriinhee durtai hooliig mash saihan hiij ugdug bh heregtei gj sayhan mobimediagaar irj baina lee uuntei bi sanal 1 bna. Goodluck busguichuudee...